Захиалах

OIRT Reports · Facebook · Instagram

Хуудас тань
итгүүлж
чадаж байна уу?

Нийтэд харагдаж буй 30 хүртэлх пост, профайлын мэдээлэлд тулгуурласан дүгнэлт, урьдчилсан оноо, юуг эхэлж засахаа заасан тайлан.

  • 9,900₮ / хуудас
  • Ихэвчлэн 3–5 минут
  • Нууц үг шаардахгүй

Жишээ тайлан

Жишээ · OIRT Agency хуудас
72/100

Урьдчилсан дүн · 18 шалгуураас 11-г нотолгоотой үнэлсэн

  • Үйлчилгээ, холбогдох зам ойлгомжтой харагдана
  • Үнэд юу багтах, нөхцөл нь тодорхойгүй
  • Нийтлэлийн хамгийн урт завсар 52 хоног

01 / Тайланд юу байх вэ

Баримт. Дүгнэлт. Алхам.

01

Шалгуур бүрийн дүгнэлт

Худалдан авагчийн 4 үе (анзаарах, ойлгох, итгэх, холбогдох)-ийн 18 шалгуураар үнэлж, дүгнэлт бүрийг пост, профайлын эшлэлээр баталгаажуулна.

02

Урьдчилсан оноо

Нотолгоотой мэдээлэл хангалттай (50%-иас дээш) үед /100 оноо гаргана. Мэдээлэл дутуу шалгуурыг 0 гэж тооцохгүй, тусад нь тэмдэглэнэ.

03

Эхний 3 алхам

Хамгийн их үр дүн өгөх засварыг эхэлж хийхээр эрэмбэлж, 30 хоногийн хэрэгжүүлэх төлөвлөгөө өгнө.

04

Контентын бодит өгөгдөл

Формат, давтамж, нийтэлсэн гараг, пост бүрийн оролцоо, хамгийн урт завсарлагыг график, тоогоор харуулна.

02 / Яаж ажилладаг вэ

Гурван алхам.

  1. Холбоосоо оруул

    Facebook эсвэл Instagram хуудасны холбоос, имэйлээ оруулна. Нууц үг, нэвтрэлт шаардахгүй.

  2. QPay-ээр төл

    Банкны апп эсвэл QR-ээр 9,900₮ төлнө. Нэг захиалгад 4 хүртэл хуудас.

  3. Тайлангаа ав

    Ихэвчлэн 3–5 минутын дотор тайлангийн холбоос имэйлээр очно. Холбоос 30 хоног хүчинтэй.

03 / Түгээмэл асуулт

Асуулт, хариулт.

Ямар хуудас үнэлүүлж болох вэ?

Нийтэд нээлттэй Facebook хуудас эсвэл Instagram профайл. Хаалттай, хувийн профайлыг үнэлэх боломжгүй. Бизнес болон хувийн брэндийн хуудсыг тус тусын шалгуураар үнэлнэ.

Тайлан хэр удаан гарах вэ?

Ихэнх тайлан төлбөр баталгаажсанаас хойш 3–5 минутад бэлэн болдог. Ховор тохиолдолд, мэдээлэл татах үйлчилгээ ачаалалтай үед хэдэн цаг болж болно — тэр үед ч тайлан имэйлээр автоматаар очно. Явцыг энэ хуудаснаас харж болно.

Оноо яагаад гараагүй байж болох вэ?

Бид нотолгоогүй оноо зохиохгүй. Хуудасны нийтэд харагдах мэдээлэл хэт цөөн (шалгууруудын талаас бага) бол /100 оноо гаргахгүй, харин аль хэсэгт мэдээлэл дутсаныг тодорхой бичнэ.

Тайлан бэлтгэгдэж чадаагүй бол яах вэ?

Техникийн шалтгаанаар тайлан гарахгүй бол бид имэйлээр мэдэгдэж, ажлын 1 өдрийн дотор тайланг дахин бэлтгэх эсвэл төлбөрийг 100% буцаана. Дахин төлбөр хийх шаардлагагүй.

Миний мэдээлэл хаана хадгалагдах вэ?

Тайлангийн холбоос 30 хоног ажиллана. Та зөвшөөрвөл тайланг 12 сар архивлаж, дараагийн тайлантай харьцуулах боломжтой. Дэлгэрэнгүйг нөхцөл ба нууцлалын хуудсаас уншина уу.

Тайланг AI бичдэг үү?

Тийм. Нийтийн мэдээллийг автоматаар цуглуулж, OIRT-ийн шалгуураар Claude AI шинжилнэ. Дүгнэлт бүр эх сурвалжийн эшлэлтэй, нотлогдоогүй дүгнэлтийг «мэдээлэл дутуу» гэж тэмдэглэдэг.

Insights Pro (өөрийн Page-ийн дотоод үзүүлэлт) — удахгүй.

9,900₮ · 3–5 минутХуудсаа үнэлүүлэх →