OIRT Reports
Үйлчилгээний нөхцөл ба нууцлал
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 2
1. Үйлчилгээ үзүүлэгч
- Байгууллага
- ОЙРТ АЖЕНСИ ХХК
- Регистрийн дугаар
- 7252121
- Хаяг
- Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, Eco International Tower, 18 давхар
- Брэнд
- OIRT Agency, OIRT Reports
- Имэйл
- info@oirt.agency
- Утас
- +976 5050 6090
2. Үйлчилгээ
OIRT Reports нь таны оруулсан Facebook хуудас эсвэл Instagram профайлын нийтэд нээлттэй мэдээлэл (профайлын мэдээлэл, 30 хүртэлх сүүлийн пост, тэдгээрийн зураг, нийтэд харагдах оролцоо)-ийг автоматаар цуглуулж, OIRT-ийн шалгуураар хиймэл оюун ухаан (Claude AI) ашиглан шинжилж, вэб тайлан болгон имэйлээр хүргэх дижитал үйлчилгээ юм.
- Тайлан нь зөвхөн нийтэд харагдах түүвэрт тулгуурлана. Борлуулалт, reach, зар сурталчилгааны үр дүн зэрэг хуудасны дотоод үзүүлэлтийг хэмжихгүй.
- Нотолгоо хангалттай (шалгууруудын 50%-иас дээш) үед урьдчилсан /100 оноо гаргана. Мэдээлэл дутуу шалгуурыг 0 гэж тооцохгүй, «мэдээлэл дутуу» гэж тэмдэглэнэ.
- Тайлан нь зөвлөмжийн шинжтэй бөгөөд бизнесийн шийдвэрийн цорын ганц үндэслэл болохгүй. Хуулийн, санхүүгийн мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй.
- Тайлан ихэвчлэн 3–5 минутад бэлэн болно. Мэдээлэл цуглуулах үйлчилгээ ачаалалтай үед хэдэн цаг болж болно.
3. Захиалагчийн үүрэг
- Зөв имэйл хаяг, нийтэд нээлттэй хуудасны зөв холбоос оруулах.
- Бусдын хуудсыг үнэлүүлэхдээ тайланг хууль ёсны зорилгоор ашиглах. Тайланг гүтгэх, хувь хүнийг дарамтлах зорилгоор ашиглахыг хориглоно.
- Тайлангийн холбоосыг зөвхөн зөвшөөрсөн хүмүүстэй хуваалцах. Холбоостой хэн ч тайланг үзэх боломжтой.
4. Үнэ ба төлбөр
- Үнэ: нэг хуудасны тайлан 9,900₮. Нэг захиалгад 4 хүртэл хуудас.
- Төлбөрийг QPay-ээр (банкны апп эсвэл QR) төлнө. Карт, банкны мэдээллийг бид хүлээн авч хадгалахгүй.
- Төлөөгүй QR 60 минутын дараа цуцлагдана.
5. Буцаан олголт
- Техникийн шалтгаанаар тайлан бэлтгэгдэж чадаагүй бол бид таныг имэйлээр мэдэгдэж, ажлын 1 өдрийн дотор тайланг дахин бэлтгэх эсвэл төлбөрийг 100% буцаан олгоно. Буцаалт банкны шилжүүлгээр 1–3 ажлын өдөрт орно.
- Тайлан бэлтгэгдэж, холбоос хүргэгдсэн бол дижитал бүтээгдэхүүн бүрэн хүлээлгэн өгсөнд тооцогдох тул төлбөрийг буцаахгүй.
- Хэрэв нэг захиалгад хэд хэдэн хуудас байгаа бөгөөд зарим нь бэлтгэгдээгүй бол зөвхөн бэлтгэгдээгүй хуудасны төлбөрийг буцаана.
- Буцаалтын хүсэлтийг захиалгын кодтойгоо info@oirt.agency хаягаар ирүүлнэ үү.
6. Хувийн мэдээлэл ба нууцлал
Бидний цуглуулах мэдээлэл: таны нэр эсвэл байгууллагын нэр, имэйл хаяг, үнэлүүлэх хуудасны холбоос, тухайн хуудасны нийтэд нээлттэй мэдээлэл, төлбөрийн төлөв (QPay-ийн гүйлгээний дугаар). Нууц үг, нэвтрэх эрх хүсэхгүй.
Ашиглах зорилго: тайлан бэлтгэх, хүргэх, захиалгын талаар тантай холбогдох, буцаан олголт хийх. Маркетингийн имэйл илгээхгүй.
Ашигладаг үйлчилгээ үзүүлэгчид:
- Cloudflare — вэб, мэдээллийн сан, хамгаалалтын шалгалт (Turnstile)
- QPay — төлбөр
- Apify — нийтийн хуудасны мэдээлэл цуглуулах
- Anthropic (Claude AI) — шинжилгээ. Таны мэдээллийг загвар сургахад ашиглахгүй API нөхцөлөөр ажилладаг.
- Resend — тайлангийн имэйл хүргэх
Хадгалах хугацаа:
- Тайлангийн холбоос 30 хоног ажиллана.
- Архивлахыг зөвшөөрсөн бол тайланг 12 сар хадгалж, дараагийн тайлантай харьцуулах боломж олгоно. Архиваа хүссэн үедээ устгаж болно.
- Захиалга, төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн шаардлагын дагуу хадгална.
Таны эрх: өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтээ info@oirt.agency хаягаар илгээнэ үү. Хуульд заасан хадгалах шаардлагаас бусад мэдээллийг 30 хоногийн дотор устгана.
7. Нөхцөлийн өөрчлөлт
Бид энэ нөхцөлийг шинэчилж болно. Шинэчилсэн нөхцөл энэ хуудсанд нийтлэгдсэн өдрөөс хойших захиалгад хамаарна.
8. Холбоо барих
Асуулт, гомдол, буцаалтын хүсэлтээ захиалгын кодтойгоо info@oirt.agency, +976 5050 6090 эсвэл Facebook Messenger-ээр ирүүлнэ үү.